Wednesday, April 22, 2015


Ном гэж юу вэ? 

номын тухай
ü  Хүссэн үедээ ашиглаж болдог ухаан.
                                                                 Саша  /2 настай гоц ухаант хүү/

ü   Ном –Уураг тархины амьсгалах агаар, уух ус нь
           Ухаан бодлын сэлгүүцэх, амрах, орших орон зай юм.    
                                                                                                     Ч.Галсан                               
ü  Хүн төрөлхтөн номыг нүдээрээ залгиж, тархиараа зажилждаг.    
ü                                                                                                               Б.Лхагвасүрэн Ном унших нь оюун ухааны аялалд гарч буй хэрэг.         
                                                                                       Ш.Дулмаа
ü  Хүн төрөлхтөний оюун ухааны ололт, амжилтын охь манлай нь ном юм.
                                                                                                            Б.Шүүдэрцэцэг
ü  Ном бол эрт цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюуны хөлөг онгоц мөн.                                                           Ф.Бекон
ü  Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй.                                            У.Шекспир
ü  Ном бол толь. Түүн рүү сармагчин шагайлаа гэхэд өөдөөс нь яавч гэгээн хутагтын дүр тодрохгүй.                                                                          Лихтенберг
ü  Диваажинг би ямагт номын сантай адил зүйлээр төсөөлдөг.       
                                                                                                                 Х.Л. Борхес
ü  Сайхан номыг уншиж  дуусахын цагт сайн нөхрөөсөө хагацан салахын адил. 
                                                                                                                   Ф.Вольтер                           
ü  Ном уншдаг хүн зурагт үздэг хүнийг үргэлж удирдаж байдаг.
                                                                                                                 У.Черчилль
ü  Өнөөдрийн уншигч, маргаашийн удирдагч.
ü  Ном бол өрөөлийг бялхааж, өөрөө дундардаггүй сав мөн.
ü  Ном - хэдэн ч удаа задалж болдог бэлэг юм..
ü  Ном - цаг хугацаагаар аялах эрхийн бичиг.                          
                         Номын утга нь –Тэнгэр мэт агуу, далай мэт гүн, дэлхий мэт өргөн
       Номыг унших нь – Тэнгэрт нисэж, далайд шумбаж, дэлхийг тойрох мэт                                  Ц.Дамдинсүрэн


 Ном унших нь:
v  Хүний ухааныг хурцалж,  танин мэдэхүйг тэлдэг.
v  Эрүүл мэнддээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт . Өдөрт 6 минут ном уншихад л стрессийн түвшин 68%-иар буурдаг байна.
v  Орчин тойрондоо  эерэгээр нөлөөлдөг байна.
v   Харилцааны чадварт суралцдаг.
v  Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тустай.
v  Амар амгаланг бий болгоно.
v  Мөнгөнд хэмнэлттэй.
v  Оюун ухаанаа төвлөрүүлэхэд ач тустай.
v  Хүмүүжил төлөвшилтэй хүн болдог.. 
                  Ном уншдаг хүн үхэх хүртлээ 1000 хүний амьдралаар амьдарч үздэг.
Ном уншдаггүй хүн зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдраад дуусдаг.
Номыг хэрхэн сонгож унших вэ?
     Ном нь олон төрөл байдаг , бүгдийг нь  уншиж дуусгая гэхэд хүний амьдралын хэд  хэдэн үе ч хүрэлцэхгүй. Иймээс өөртөө хамгийн их хэрэгтэй, сэтгэлийн ханамж авч болох тэр л номоо  сонгон уншаарай. Магадгүй номын зөв сонголт таны ирээдүйг өөрчлөх шинэ санааны эхлэл байж мэднэ.  
 Таньд дараах зохиолуудыг санал болгоё


o   Хомер – “Илиада”
o   “Махабхарата”
o   “Раманяна”
o   Софоль – “Эдип хаан”
o   Аристофан – “Лисистрата”
o   Вергилий – “Энеида”/найраглал/
o   Данте – “Тэнгэрлэг Комеди”
o   Сервантес – “Дон Кихот”
o   Дефо- “Робинзон Крузо”
o   Шекспир – “Ромео Жульет”
                      - “Гамлет”
                             - “Отелла”
                             - “Лир ван”
                      - “Макбет”
o   Гёте –“ Фауст”
o   Мелвилл – “Моби Дик”
o   Уайльд – “Дориан Грейн хөрөг”
o   Метерлинк –“ Хөх шувуу”
o   Достоевский -  “Карамазовын хөвгүүд”
o   Фицэнеральд – “Агуу сэтгэлч Гэтсби”
o   Набоков – “Лолита”
o   Селинжер – “Хөх тариан талбайн дэргэд”
o   Оруэлл –“1984”
o   Жойс – “Улисс”
o   Бэккэт – “Годог хүлээхүй”
o   Кафка –“Шүүх”
o   Сартр – “Огиудас”
o   Ионеско –“ Сандлууд, Хирснүүд”
o   Камью – “Хөндлөнгийн хүн, Тахал”
o   Чишима – “Алтан сүнс”
o   Абэ –“Элсний эмэгтэй”
o   Пастерник – “Живаго доктор”
o   Геродот – “Түүх”
o   Макиавелли – “Эзэн хаан”
o   Ницше – “Заратустр ингэж ярьсан”
o   Фрейд – “Психо анализ”, “ Зүүд”
o   Дефо – “Робинзон Крузо”
o   Мольер – “Тартюф”
o   Свифт – “Гулливерийн аялал”
o   Стендаль –“Улааныхан ба харынхан”
o   Пушкин – “Евгений Онегин”
o   Гоголь – “Амьгүй албат”
o   Л.Толстой – “Дайн ба энх”
o   Чехов – “Цахлай”
o   Есенин –“Шүлгүүд”
o   Шолохов – “Дөлгөөн Дон”
o   Бунин – “Митягийн хайр”
o   Мейерхольд – “Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа”
o   Питер Брук – “Хоосон орон зай”
o   Айн Рэнд – “Магтуу”, “Атландын нуруу тэнийв”
o   Амартия Сэн – “Хөгжил бол эрх чөлөө”
o   Эрнст Гомбрих – “Залуу уншигчдад зориулсан Дэлхийн товч түүх”
o   Эрнст Гомбрих   - “Урлагийн түүх”
o   “Түүхэн 500 үйл явдал:  Дэлхий дахинд ба Монголд”
o   “Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба Монголд”
o   М. Фриджан – “Хувь заяагаа сонгох нь”
o   Фридрих А. Хаек – “Боолчлогдох замд”
o   Фрэнсис Фукуяма –“ Итгэлцэл”
o   Борхес –“Зүүдний ном”
o   Борхес  - “Хоёр хаан хоёр хонгил”
o   М.Павич – “Салхины дотоод тал”
o   М.Булгаков –  “Мастер Маргарита Хоёр”
o   Ж.Баккоччо – “Декамерон”
o   О.Памук – “Хар судар”
o   М.Зощенко – “Тууж өгүүллэг”
o   Габрель Гарсия Маркес  - “Зуун жилийн ганцаардал”
o   Габрель Гарсия Маркес   - “Хурандаад хэн ч байхгүй”
o   Пауло Коэльо – “Алхимич”
o   Сартр – “Үг”
o   Х. Сенкевич – “Күо Вадис”
o   Г.Флобер –“Бовари хатагтай”
o   “Японы шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр”
o    Гарриет Бичер Стоу –“Том авгын овоохой”
o   А.Солженицын – “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр”             
o   Г. Аюурзана
              Монтень –Сонгомол эсээнүүд
              Монголын сонгомол өгүүллэг
              Монголын сонгомол яруу найраг
              Монголын сонгомол тууж
              Дэлхийн сонгомол яруу найраг
              Дэлхийн сонгомол өгүүлэг
             Орчин цагийн аугаа их сэтгэгчид
            2х2=6 буюу Суут жаран сэтгэгч
           Цэцэн мэргэний нэвтэрхий толь
           Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд


     Ном их уншдаг хүн амьдралд тохиолдох хүнд бэрхийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог  бөгөөд бэрхшээлийг арай хөнгөн байдлаар даван туулдаг.
Ном унших дуртай хэнд ч номын сангууд нээлттэй байдаг.

Ном уншихын жаргалыг мэдэрч,  баяр баясгаланг  өөртөө авчирч, оюун сэтгэхүйгээрээ уран зөгнөлт хүсэлдээ хөтлөгдөн, бодол ухаанаараа хязгааргүй орчлонд аялж яваарай.

No comments:

Post a Comment