Гүнжийн нулимс
Нимгэн уруул аядуухан үнсэх шиг гэгээвчээр наран авхайн элч гэрэл нүүрэн
дээр тусаж сэрээв. Ээн тусах гэрэлд зовхио алгуурханаар нээж, нүдээ дасгах гэж ганц
хоёр анивхийллээ. Гэгээвч рүү харц тогтооход өнгө үзэмж, үнэр, билэгдэлээрээ
өөр бусадтайгаа ижилсэхгүй олон цэцгээс
“Гүнжийн нулимс” минь нэг л ер бусын
гоёмсог. 






