Энэ зун 150 “Оюутан цагдаа” ажиллана

Нийслэлийн засаг даргын
захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт
халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг,
зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд
“Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын
Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой англи хэлний
анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуусыг энэ сарын 11-15-ны
хооронд Монголын Оюутны холбооны байранд бүртгэж байна. “Оюутан цагдаа”
хөтөлбөрт бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн
тодорхойлолт, 2 хувь цээж зураг, анкет бүрдүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
No comments:
Post a Comment