Эх дэлхийн цус юүлэгдсээр...

Эдгээр чимээг та ч гэсэн чагнаад
үз. Эхнийх нь амьдрал хэмжээтэйг сануулж байдаг хаананд тань өлгөөстэй цагны
чимээ, удаах нь таны төлөө амралтгүй зүтгэж байдаг зүрхний тань чимээ, гурав
дахь нь угаалгын өрөөний дутуу хаасан цоргоноос тусах усны чимээ юм. Бүх зүйлд
хязгаар, төгсгөл байдгийг хэлэх гэж энэ чимээнүүд гардаг байх.
Цагны
зүүний цохилт, зүрхний агшилт, тэлэлтийн цохилтыг хэзээ зогсохыг нь таамаглах
аргагүй. Харин угаалтуурыг цохих усны туслуудын чимээ хэзээ зогсох вэ? гэвэл цоргоноос
тусах усны туслуудын чимээ зогсох хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт та угаалгын
өрөө рүүгээ 3 алхаж орох 3 секунд, цоргыг чангалж хаахад 2 секунд нийлээд 5хан
секундэд энэ чимээ зогсох боломжтой. Хоёрдугаарт дахиж тэр цоргоноос тусах ус
үгүй болох. Чимээ зогсож байгаа нь хэдий адил боловч аль замаар усны чимээ тасарсан
үр дүн нь тэс өөр байна.
Ус бол дэлхийн цус юм. Дэлхийг бид
эхтэйгээ зүйрлэдэг нь түүнээс ургана гарч ,бүхий л зүйлээрээ хараат оршдог. Мөн
дэлхийн бүтэц, тогтолцоо бидний бие махбодийн бүтэц, тогтолцоотой зарчмын хувьд
адилхан болохоор тэр шүү дээ. Судсаар дамжин цус биеийн бүх хэсэгт хүрч эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажилгааг хангадаг.
Үүнтэй адил ус дэлхийн бүх зүйлд хүрснээр байгалийн хэвийн оршин тогтнох нөхцөл
бүрддэг байна. Бидний биеийн 75-80 хувийг ус бүрдүүлдэг бол дэлхийн гадаргын 71
хувийг ус эзлэдэг. Гэхдээ хэдхэн жилийн
өмнө дэлхийн гадаргын 80 хувийг ус
эзэлдэг байсан. Энэ тоо жилээс жилд багассаар байгаа нь угаалгын өрөөнд тусал
туслаар нь урсгадаг хэнэггүй үйлдлийн үр дүн юм. Нас бие гүйцсэн хүний биед
барагцаагаар 5литр цус байдаг.Үүнээс 1,5 литрыг алдахад үхэлд хүргэнэ. Тэгвэл жилээс
жилд дэлхийн усны хэмжээ багасаж байгаа
нь үхлийн дохио болоод байна.
Гэр, ажил, нийтийн бие засах өрөө
гээд хаана ч дутуу хаасан цоргонууд тааралддаг. Тэндээс туслах усны тусал
болгоныг эхээсээ урсах цус гэж санавал усны өрөөнөөс сонсогдох энэ чимээг дээр
хэлсэн 5 секунтын дотор хаах уу, юүлэгдэж дуусахыг нь хүлээх үү гэдэг таны
сонголт болно.
Цоргоноос ганц нэгээр тусах усны
туслыг 250мл-ийн шилэн аяганд тосож үзлээ. 3минут хүрэхтэй үгүйтэй аяга усаар
дүүрэв. Зөвхөн ганцхан дутуу хаасан цоргоноос л 3минутын дотор 250мл ус үр ашиггүй урсаж байхад манай
байранд, монголд, дэлхий дээр хэчнээн цоргоноос яг одоо хэр хэмжээний ус хий
дэмий урсаж байгаа бол. Эх дэлхийн цус юүлэгдсээр л байна. Дэлхий ээжид цус
сэлбэх донор байхгүй. Учир нь тэр ертөнц дээр цор ганц амьдрал оршин буй
давтагдашгүй бодгаль билээ.
Эхийнхээ нулимсаар нүүрээ угаасан
хүүхэд өөдөлдөггүй гэдэг. Цусыг нь юүлж байгаа бидний ирээдүй төсөөлөхөд ч зүрх
хүрэхгүйн.
Под, под, под... энэ чимээг та зогсоож чадна. Бүр мөсөн
зогсохоос нь өмнө.
No comments:
Post a Comment