Гоолиг
бэлхүүсний нууц
Эмэгтэй
хүн гоо сайхан харагдах нь өөрийн хичээл зүтгэлээс л шалтгаалдаг. Гоолиг бэлхүүс
яалтчгүй бүсгүйчүүдийн чамин гоёлын нэг. Энэ гоёлын нууцыг хамтдаа задалья.
Нарийн гоолиг бэлхүүс, уян налархай хөдөлгөөн,
нүд гялбам гоёмсог хувцасаараа анхаарал татдаг Belly dance буюу “Бэлхүүсний Бүжиг” - ээр овоглосон “Монголын
belly dance”-ийг хөгжүүлэх төвийн тэргүүн Н.Баярмаатай хийсэн ярилцлагыг толилуулья.
-Belly
dance нь анх Араб, Египет улсад үүсч хөгжсөн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн
байдаг. Ерөнхийдөө бараг Ойрхи Дорнодод үүссэн гэж хэлж болохоор юм. Сүүлийн
үед trible буюу fujin урсгал түлхүү орж ирээд байгаа. Snep charmon буюу могойн
хөдөлгөөнийг багтаасан, хүндхэн төрөл гэдгийг Belly dance сонирхогчид мэднэ л
дээ. Биеийнхээ бүх хэсгээр хөдөлдөг их гоё төрөл юм. Улс орнууд Belly dance-ийг
өөрийн хэмжээнд хөгжүүлэн, тухайн орныхоо бүжгийн хэлбэрийг багтааж эхэлсэн нь
Олон улсын тэмцээнд оролцож байхад үед анзаарагдсан л даа. Араб, Египетээр
зогсохгүй Турк, Морокко зэрэг улс орон болгоноос өөрсдийн үндэсний хэв шинжийг
агуулсан Belly dance-ээр оролцож байна. Саяхан бүр Япон, Солонгос бүжигтэй
холбосон Belly dance-ийг үзлээ, их өвөрмөц санагдсан шүү. Belly dance энэ
маягаар сүүлийн жилүүдэд маш эрчтэйгээр хөгжиж байна.
-Belly dance-ийг үндэслэгч нь яг хэн юм бэ?
-Шакира
шүү дээ. Латин Америкийн бүх бүжгийн төрлүүдтэй Belly dance-ийг холбон, өөрийн
дуутай хослуулан поп R&B урсгал руу оруулж ирснээрээ дэлхий нийтэд
танигдсан төлөөлөгч гэж явдаг юм билээ. Түүнээс гадна Беонсе, Женнифер Лопез,
Николь Шерзинггер зэрэг дуучид ч Belly dance-ийн төлөөлөгчид гэж бичигдсэн
байдаг. Шакирагийн төгс бие галбирын нууц нь энэ бүжгэнд оршидог.
-Бэлхүүсний бүжиг гэхээр л манайхан ихэвчлэн Энэтхэг бүжгээр төсөөлдөг шүү
дээ. Түүнээс юугаараа ялгаатай вэ?
-Энэтхэг
бүжгийг манайхан Belly dance-ээс өмнө харж, мэдсэн нь үнэн. Энэтхэг бүжиг маш
хурц, эрч хүчтэй хөдөлгөөнөөс гадна харцны тоглолт ихтэй, таазны хөдөлгөөн
голчилдог. Belly dance бол эмэгтэй хүний бие галбир, гоо сайхныг бүх талаас нь
харуулсан уян налархай, намуухан хөдөлгөөнүүдтэй. Толгой, цээж, тааз гээд л бүх
үе мөчнүүд нь салж хөдөлдөгөөрөө Энэтхэг бүжгээс арай жаахан онцлогтой. Өөрөөр
хэлбэл, Энэтхэг бүжиг гал цогтой, хурц дайчин хөдөлгөөнийг шаарддаг бол, Арабын
Belly dance маань цаанаа л нэг зөөлөн, эмэгтэйлиг шинж чанартай хөдөлгөөнийг
багтаасан байдаг. Belly dance-ээр хичээллэж байгаа хүн төрөлхий мэт уян
налархай бүжиглэдэгээрээ ялгаатай.
-Илүүдэл жинтэй бүсгүйчүүд зөвхөн фитнессээр хичээллэх ёстой мэт ойлгох хүн
ч цөөнгүй. Харин хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, бие галбираа гоё сайхан
болгохоос гадна бүжгийн урлаг талаас нь Belly dance-ээр хичээллэх гэсэн хүмүүс
хэр их байна вэ?
-Урлаг
гэдэг чинь өөрөө их агуу ертөнц шүү дээ. Энэ ганцхан үгэнд миний хэлэх гэсэн
бүх санаа багтана. Урлагийн тоглолт үзэж байгаа хүмүүс ямар их таашаалыг
мэдэрч, адерналин ялгаруулдаг билээ. Уран бүтээлчидтэй хамт хөөрч догдлон,
өөрөө урлагийн хүн болсон мэт баяр жаргалыг эдлэн бараг л “нисэх” шахдаг шүү
дээ, зарим үед. Тийм гоё мэдрэмжийг энэ бүжгээс авдаг гэсэн үг. Товчхондоо
бараг Belly dance-ээс дээд зэргийн аз жаргалыг бие, сэтгэлээрээ мэдэрдэг. Эрүүл
мэндийн хувьд ч гэсэн ялгаагүй.
-Эрүүл мэндийн тал дээр ямар, ямар ач холбогдолтой юм бол?
-Belly
dance-ийн анх үүссэн хөдөлгөөний техник нь хүний 12 нугалаа гэдсийг маш сайн
цэвэрлэж, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ач холбогдолтой. Хүзүү, нурууны
шохойжилтийг бүрэн арилгаж өгдөг. Belly dance-ээр хичээллэснээр тухайн хүний
хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч, бодисын солилцоо зөв голдьрилд
ордог учраас өтгөн хатах, шээс алдах зэрэг асуудлаас ангижирч чадна. Дотроосоо
эрүүлжиж эхлэхээр арьс цэвэршиж, нүүрний сэвх толбонууд арилна гэсэн үг. Хүзүү,
нурууны хэсгээр шохойжилт үүсээд ирэхээр харалдаа эрхтнүүд нь өвчлөөд эхэлдэг нь
нууц биш. Тухайлбал, нурууны шохойжилт болон гажилт үүссэн хүний зүрх, элэг,
бөөр өвдөж эхэлнэ. Belly dance-ээр биеийн бүх хэсгийн шохойжилтийг арилгадаг
учраас таван цулын эрхтэн эрүүлжиж, бие галбирын хувьд ч тодорхой өөрчлөлтүүд
гардаг юм.
-Тэгвэл та үйлчлүүлэгчдийнхээ бие галбир төдийгүй эрүүл мэндийн хувьд ч
давхар эмчилгээ хийдэг гэсэн үг үү?
-Тийм
ээ. Миний хувьд, ихэвчлэн Belly dance-ээр хичээллэж байгаа хүмүүсийн нурууны
асуудалд анхаарал тавьдаг. Эхний ээлжинд 12 нугалаа гэдсийг нь цэвэрлэж, хоолны
дэглэм шаардана. Нойр, хоолыг нь хяналтандаа авсны дараа нурууны шохойжилт
арилгах дасгалуудаа зааж эхэлнэ. Ингэснээр тухайн хүний зүрх, элэг, бөөр,
цөсний үйл ажиллагаа эрс сайжирч байгаа нь мэдэгддэг. Belly dance-ээр гурван
сар хичээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, бие галбирын хөгжил мэдэгдэхүйц
сайжирсан байдаг шүү. Тэгэхээр энэ бол бүжгээр дамжуулсан эмчилгээ гэсэн үг.
-Бүжгээр эрүүлжиж, бас илүүдэл жингээсээ сална гэдэг сайхан л юм?
-Дорнын
бүжгийн нэг гайхалтай зүйл нь гэвэл, эмэгтэй хүний бие галбирыг төгс сайхан
буюу вааран хэлбэртэй болгож өгдөг. Бэлхүүс нарийсч, өгзөг болон гуяны хэлбэр
маш зөв хөгжихөөс гадна цээж, хөх, гарын булчингууд чангарах зэргээр ялгарал
өгсөн байдаг л даа. Тэгсэн атлаа хэт туранхай биш байдаг. Belly dance-ээр
хичээллэдэг хүүхнүүд өөрт тохирсон бие галбиртай болж, зохих хэсгийн
булчингуудаа хөгжүүлж чаддаг. Бэлхүүс нь нарийхан мөртлөө өгзөг, цээж томтой
харагддаг. Манайхан “Нүд дүүрэн” гээд л ярьдаг шүү дээ, яг түүн шиг. Сүүлийн
үед охид бүсгүйчүүд маань суугаа ажлаас болоод ч тэр үү, нуруу нь нэлээд бөгтөр
явах болж. Тиймээс би хүзүү, нурууны шохойжилт арилгахаас гадна бөгтөр засах
дасгалуудыг нэмэлтээр оруулж ирсэн. Мөн буруу алхаж гишгэснээс болж хүүхнүүдийн
гуя, шилбэний булчин гадагшаа эргэж байгаа нь анзаарагддаг. Тэгвэл би алхаа
гишгээ болон хөлийн майга, булчингийн хөгжлийг засах дасгалууд зааж өгнө. Belly
dance маань бэлхүүсний бүжиг гэж орчуулагддаг шүү дээ. Эмэгтэй хүний бэлхүүсний
эргэн тойронд байгаа булчингуудыг маш сайн ажиллуулж өгснөөр тэр хэсгийн арьс чангарч
нарийсахаас гадна тодорхой хэмжээний булчин суудаг. Тэгэхээр Belly dance бол
эмэгтэй хүний бие галбирыг маш гоё, зөв, төгс болгодог гэж ойлгож болно.
-Үйлчлүүлэгчид тань насны хувьд хэр ялгаатай вэ. Хичээллэх цагийн хуваариа
өөрсдөө сонгох боломжтой юу?
-Манайд
04-өөс 70 хүртэлх насны хүмүүс хичээллэдэг. Өглөө 07.00-09.00, 09.30-11.00,
12.30-13.00, 18.30-20.00, 20.30-21.00 цагийн ангиудаас сонголтоо хийж,
бүртгүүлээд орох боломжтой. Анхан, дунд, гүнзгий шатны анги бий. Ялангуяа
баруун дөрвөн замд байгаа “Монголын belly dance”-ийг хөгжүүлэх төв”-ийн VIP
салбарт маань анхан шатны анги нээгдэж байгаа учраас эхлэн суралцагчдад илүү
боломжтой гэсэн үг. Өдрийн хувьд 07.00-09.00, 18.30-20.00 цагийн ангиуд өдөр
бүр хичээллэдэг бол, бусад анги нь долоо хоногт гурван удаа хичээллэдэг.
-Таны хувьд, энэ бүжгийг хаана сурсан бэ. Олон улсын тэмцээнд оролцох
саналыг хаанаас авсан бэ?
-Би
анх “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байхдаа сурсан. Үзүүлэх тоглолтын хэсэгт
Шакирагийн дуун дээр бүжиглэж, анх тайзан дээр гарсан чинь хүмүүс маш сайхан
хүлээж авсан. Үүнээсээ урамшаад “Ер нь энэ бүжгийг мэргэжлийн хэмжээнд хүртэл
нь сурч Монголд оруулж ирэхэд яагаад болохгүй гэж” хэмээн тухайн үедээ өөртөө
ахадсан маш том зорилго тавьсан даа. Хүн санасан зорьсондоо тууштай байж, хөдөлмөрлөж
чадвал юуг ч бүтээж чадах юм байна гэдгийг ойлгосон шүү. 2002 оноос эхлэн Belly
dance-ийг сонирхогчийн хэмжээнд судалж, анхан шатны элементүүдээс нь суралцах
болсон. Тэр бүхэн маань маш том дадлага болсон гэх үү дээ. Belly dance-ийг
судлаад үзсэн чинь бусад бүжгийн төрлүүд шиг Ази болон Олон улсын хэмжээнд
зохион байгуулагддаг тэмцээн, уралдаан цөөнгүй байсан. Тэгээд би эхний ээлжинд
Азийн тэмцээнд оролцож, ур чадварынхаа түвшинг мэдэж авья гэж зорьсон. Гадагшаа
дотогшоо янз бүрийн тоглолтод оролцож явсан маань ч их хэрэг болсон доо. Олон
улсын тоглолтод оролцоод явж байтал Минисини гэх Италийн бүжигчин, Belly
dance-ийн Олон улсын тэмцээний шүүгч эмэгтэй надад санал тавьсан юм. “Чамаас
ямар нэгэн өөр зүйл мэдрэгдэж байна. Төрөлхийн ч юмуу өвөрмөц онцлог
анзаарагдлаа. Чи үүнийгээ алдаж болохгүй” гээд урьд нь юу хийдэг байсныг минь
асуусан. Би хүүхэд байхаасаа л нугардаг байсан тухайгаа хэлтэл “Азийн болон
Олон улсын тэмцээнд оролцоод үзээч. Би чамайг бэлтгэе, чи сайн сураарай” гэж
урьсан юм. Тэгж л бид хоёр багш шавийн барилдлагатай болсон улс даа. “Азийн
belly dance” тэмцээнд оролцоод цомын эзэн болж, эх орныхоо нэрийг Олон улсын
тэмцээн дээр дуурсгаж чадсандаа үнэхээр их баярласан шүү.
-Бүжгийн гоёлоо та өөрөө урласан гэл үү?

No comments:
Post a Comment