Цагаан
сэтгэлийн өргөл
Өглөөг хэрхэн угтсан тэр сэтгэл зүйн байдлаараа өдрийн турш өрнөх үйл явдлуудад хандах, хүлээн авах байдал ихэнх хүмүүст
ажиглагддаг. Ээжиийнхээ эртлэн босож чанасан аагтай цайг уучихаад ажилдаа явах
ходоодонд төдийгүй сэтгэлд ч өег.
Ингээд сайхан цайлчихаад гэрээсээ гарахад
орцны гадаах зогсоол дээр тавьсан машин маань ч “цайлчихсан” байдаг. Машин цайлана гэхээр сонин
сонсогдохгүй байгаа байх. Энэ бол шинэ үеийн нийслэлчүүдийн цайны соёлын хэвшил. Нийслэл хот өргөжин тэлэхийн
хэрээр өндөр, өндөр орон сууцны хорооллууд өнгө нэмэн сүндэрлэх болсон. Олон
давхар байрныхаа цонхоор машин цацалдчихдаг эмээ, эгч наргүй байр гэж цөөн. Уул нь цайны дээж өргөх нь үр хүүхдийнхээ
төлөө сайныг санаж үйлддэг уламжлалт ёс заншлийн нэг. Гэвч цайны дээжинд өртөж цагаан эрээн болсон
машинаа хараад эзэд нь уур бухимдалтайгаар шинэ өдрийг эхлүүлдэг.
Цайны дээж болсон машиныг угаалгахаас өөр
аргагүй. Өдөртөө угаалгахгүй бол цацал болсон хэсэгтээ цайраад толбо үлдчихээд,
тэрийг нь тусгай бодис хэрэглээд ч
арилдаггүй юм байна лээ. Нэг удаа машин
угаалгахад машины хэмжээнээс хамаараад 10000-30000 төгрөг. Энэ бага мөнгө биш.
Өдөр болгон угаалгахад эдийн засгийн болоод цаг зав гээд хэнд ч хүндрэлтэй. Цонхоороо дээж
өргөхдөө доод давхарын айлын цонх, доогуур нь яваа хүн, зогсоол дээр байгаа
машин гээд тэр болгоныг харахгүй байна л гэж баймааргүй юм. Энэ хэргийн эзэд нь
залуухан гэрийн эзэгтэй нар байдаг.
Нүүдэлчин ахуй соёл, уламжлалаа саяханыг
буюу 21-р зууныг хүртэл хадгалсаар ирсэн монголчууд хотжилттой одоог хүртэл
зохицож амьдарч чадахгүй байгаагийн
илрэл энүүхнээр харагдана. Бидний уламжлалт монгол гэр бол одоо бидний
амьдарч байгаа орон сууцнаас тэс өөр зохион байгуулалттай. Цонх гэдэг монгол
гэрийнхтэй адилтгавал тооно билээ. Тооноороо байтгуа хаалгаараа идээ ундаа
цацахыг цээрлэдэг өдөр тутмын энгийн ёс заншилаа мэдэхгүйгээс л энэ мэт асуудал гараад байна. Уламжлалт
зан заншилаа бүрэн утгаар нь мэдэхгүй хий халтуурдаж ёс сахисан нэр зүүх төдий
гүйцтгэснээс хийхгүй байх нь дээр болов уу. Үнэхээр цагаан сайхныг санаж,
уламжлалт ёсыг даган үйлдвээс цайны дээж өргөх нь энгийн хирнээ маш
хүчтэй засал юм.
Цайны дээж өргөх уламжлалт ёсон

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ
сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх
хэрэгтэй. Цайгаа чаначихаад эхлээд
Бурхан шүтээндээ дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Бурхан
шүтээндээ дээжээ өргөдөг нь идээгийхээ дээжийг өвгөд, дээдэстэй эхлэж хүртээж
байгаа болно. Дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр
хийсэн тахил, цөгцөнд өргөнө. Цайнд цай, давс, хужир дээдийн эд бүрдсэн тул
бор, сүүтэй аль нь ч болох юм.
Хангай дэлхийдээ өргөхдөө гэрээс гарч уул
усаа ажиж, шүтээн хайрхан руугаа харж зогсоод өөрийн болон бусдын сайн сайхныг
санаж өргөдөг ёстой. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол
толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт
халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө
гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө. Ингэж идээний дээжээрээ хангай дэлхийтэйгээ
мэндчилж, энх амгалан байхыг хүсэж, өдөр тутмын ажил үйлсээ даатган ерөөдөг зан
үйл юм.
Дээж
өргөхдөө хэлэх үг
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу
муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг
үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр
ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг
дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр
өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө,
эцэг эх амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай
дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө.
Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт
удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж
байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж
өгөөрэй гэх мэт өргөнө.
Бурханы
шашинд цайны дээж өргөхөд хэлэх үг ньТэнцэх ижилгүй Бурхан их эрдэнэ
Тэнцэх ижилгүй ном их эрдэнэ
Тэнцэх ижилгүй хуврага их эрдэнэ
Тэтгэгч дээд гурван эрдэнэд тахил өргөе гээд араас нь дээр дурьдсан ёсоор хүсэж, даатгах зүйлсээ хэлдэг байна.
Монгол бүсгүйчүүд энэ ёсыг эртнээс дагаж сүү, цайгаагаа есөн нүхтэй цацлаар гэрээ нар зөв гурван удаа тойрч, дээжээ өргөж бурхан шүтээн, газар дэлхий, тэнгэр, нар, сараа тахиж ирсэн уламжлалтай. Түвдийн нэгэн их номын хүн монгол оронд заларч явахдаа монголчуудын зочломтгой сайхан зан заншил, монгол эзэгтэйн цай аягалан барихыг хараад " Аягалаж барихаас нь харахад л Ар халхын буян заяа хэзээ ч дундрахгүй юм байна" хэмээн дуу алдсан гэдэг. Мөн ар халхын анхдугаар богд Жавзүндамба гэгээнтэн "Монгол хүн цайныхаа дээжийг чухаг дээдэд өргөхгүй болж, зочин гийчиндээ цайгаа үнэ өртгөөр зарах цагт халхын буянд их цөв орно шүү. Тиймийн тул монгол эхнэр хүмүүн цайны дээжээ өргөн, зочин гийчиндээ хүндэтгэлтэйгээр хоёр гардан цай идээгээ барьж байгаарай" хэмээн айлдсан байдаг.
Газар шороон дээрээ гишгэж, магнагтаа
малгай тавьж өргөдөг дээжийг байрныхаа цонх, тагтнаас төмөр машин руу
“шанагддаг” нь сайныг даллан дуудах нь вий хэл хүмүүсийн эд
хөрөнгөнд хохирол учруулж, уур уцаарыг хөдөлгөж, хараалыг үгс дагуулах үр
дагавартай санаарай.
Бидний монголчуудын цайны дээж өргөх ёс нь “зөв санаа, зөв хэл яриа, зөв
үйлдэл”-ийн гурамласан бэлгэдэлийн ач холбогдолтой юм.
No comments:
Post a Comment