Улаан захиа
Зун хичээл сургууль амарчихаар
сумын төвд хүний хөл шингэрээд, худаг руу хааяа даа зүглэх усны тэрэг, хоосон
сав хоёрын түжигнэх дуунаас бусдаар чимээ аниргүй болчихно. Хамт тоглох
хүүхдийн хүслэн болж ийш, тийш харан довжоон дээрээ нарлан суух тэр үе миний
тэвчээрийг бардаг ганц зүйл байлаа.